Багшийг хүндэлж байж эрдмийн шимийг хүртэх учиртай.

2012-03-26,

БАГШИЙГ ХVНДЛЭН ДЭЭДЭЛЖ БАЙЖ ЭРДМИЙН ШИМИЙГ ХVРТЭХ УЧИРТАЙ. Аливаа хvн хичээл зааж байгаа ямар ч багшийг сайн муу гэж ялгахгvй адилхан хvндэлвэл зохино. Хvн л юм болсон хойно зарим нэгэнд нь алдаа дутагдал байж болно. Гэхдээ “багшийн гэмийг бvv ойшоо” гэсэн ардын мэргэн vг бий. Тvvнээс гадна эргэн тойронд чинь сайн багш нар олон байгаа. Өөрөөр хэлбэл хэл сурч байгаа хvний хувьд орчин тойрны олон юмс vзэгдэл багш болж байдаг. “Хоёр хvн хамт явахад нэг нь миний багш”, “Сайн нь ч миний багш, муу нь ч миний багш” хэмээн Кvнз айлджээ. Энэ бол хамт олон найз нөхдийн чинь дунд сайн муу олон хvн байгаа. Чи тэр болгоныг зөв зvйтэй тусгаж авч чадвал сайн хvн болж өсөж дэвжихэд тустай шvv гэдгийг хэлсэн санаа юм. Мөн нэгэн домогт өгvvлснээр, Нэг залуу өөрт тохиолдсон чухал хэргээ Хомьсим Бодисатвад даатгаж мөргөхөөр сvмд очжээ. Гэтэл өмнө талд нь нэг хvн бурхны хөрөгт мөргөж байхыг сайтар лавлан харвал Хомьсом Бодисатва өөрийнхөө хөрөгт мөргөөд байж байна гэнэ. Нөгөө залуу арай ч vгvй байлгvй дээ гэж санаад “Та хэн бэ” гэж асуувал “Би Хомьсом Бодисатва байнаа “ гэжээ. “Та яагаад өөрөө өөрийнхөө хөрөгт мөргөөд байгаа юм бэ” гэж асуусанд “Надад чухал хэрэг гарсан тул тvvнийг бvтээхийн тулд өөртөө мөргөж байгаа юмаа” гэж хариулжээ. Хомьсом Бодисатва ийнхvv өөрөө vлгэрлэн vзvvлсэн нь мөнөөх залууд аливаа асуудлыг шийдэх арга замыг хайхдаа гаднаас эрэх биш өөрийн хvч боломжиндоо тулгуурлаж байхын чухлыг ойлгуулсан ажээ. Дээр дурдсан зvйлvvд тойруулан нуршаад байгаагийн цаад санаа нь Хvн аливаа эрдэм, тэр дундаа гадаад хэлийг сурахад өөрийгөө дайчилж чадвал хvссэн амжилтандаа хvрэхэд төдийлөн бэрх биш гэдгийг хэлэх гэсэн билээ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax